Dark Light
Нийгэм | 2022-03-18

Д.Хүчитбаатар Шударга журам медалиар шагнууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.

Энэ үеэр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатарыг Шударга журам медалиар шагналаа. 

Эргэн сануулахад энэ оны хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн Тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар шатаж буй автобуснаас зорчигчдыг гаргаж, асаж буй галыг унтраахад гар бие оролцсон билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10