Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан дараах алба хаагчдыг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдэг, Нийслэлийн Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа. Шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулан өгсөн юм.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр:
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга
Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Батболд
Батлан хамгаалахын Төв архивын ахлах зааварлагч-арга зүйч А.Уртнасан
Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр:
Хуурай замын цэргийн тагнуулын дарга, хурандаа Б.Батмөнх
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай
“Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Бямбасүрэн
Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Г.Гантөгс
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч, хошууч А.Амгаланбаатар
Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч Д.Ганзориг
АДМИН






Нийгэм






