“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган зэвсэгт хүчний жанжин штабын сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээв.
Тэрээр Монгол Улсын болон Зэвсэгт хүчний түүхэнд Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлагыг харууллаа.
Монголын анхны эмэгтэй Бригадын генерал Г.Болор: "Юуны өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөдрийн эрх чөлөө, амгалан тайван, ардчилсан улсыг бүтээхэд амь биеэ зориулж оролцож байсан ахмад үедээ, буурлууддаа хүндэтгэн ёслоё.
Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын Генерал гэх эрхэм, алдартай, хүндтэй цолыг хүртлээ. Маш их баяртай байна.
Энэхүү албанд 1994 оноос 28 жил зүтгэж байна. Энэ хугацаанд мэдээж халах, хөрөх айх, шантрах зөндөө олон зүйл тохиолдсон байсан. Гэхдээ хамгийн хүнд хэцүү цаг үе нь 2013 онд Өмнөд Суданы иргэний дайны үеэр газарт дээр нь үүрэг гүйцэтгэж, Монголынхоо Офицерүүдийг ахалж, үндэсний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан. Үүнээс хойш өөртөө итгэлтэйгээр Монгол цэргийн офицер, Монгол Улсынхаа төлөө, тэр байтугай дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа Монголын иргэн, офицер гэж итгэл дүүрэн бодох болсон.
Би багадаа эмч болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ яг сургуулиа төгсөх жилд Цэргийн их сургуульд эмэгтэй сонсогч шалгаруулахаар явж байсан. Тэгээд ээж минь намайг дагуулж очиж цэрэг болгож байсан" гэлээ.
АДМИН







Нийгэм






