Dark Light
Нийгэм | 2022-03-18

Паркийн хашааг буулгаж, нийтийн эзэмшилд шилжүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсгийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж байна. Энэ хэсэгт ногоон байгууламж, спорт талбай, тоглоомын талбай байгуулагдаж, иргэдэд нээлттэй байх ёстой. Ингэж тохижуулах ажлын төлөвлөгөөгөө гаргаад, 2022.04.01-ны өдөр гэхэд бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалт хийнэ. Нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн байна. Ингэснээр ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдсэн 20 га гаруй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэсэн үг. Цаашид Улаанбаатар хотод байгаа шаардлагагүй, хашаа хайснуудыг буулгаж, хотоо цэлгэр, тухтай болгох ёстой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10