Dark Light
Нийгэм | 2022-03-19

Ноцтой зам тээврийн осол гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөж хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарлаа. 

Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. 

Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10