Дорнод аймгаас Хөлөнбуйр сумын нутаг Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто зам дагуух хоолны газруудынхаа дунд боловсон ариун цэврийн байгууламж барьжээ. Хоолны газрууд нь өөрсдийнхөө жорлонгуудыг буулгаж эхэлсэн байна.
БОАЖ-ын амнаас аймаг, нийслэлийн Байгаль орчны газруудад дараах чиглэлийг хүргүүлсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу шатахуун түгээх станцуудын байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргахдаа дараах зөвлөмжийг тусган, хэрэгжилтийг хангуулж ажиллана.
Үүнд:
1. Ариун цэврийн байгууламж нь иргэдэд нээлттэй, стандартад нийцсэн тав тухтай, орчны бохирдол үүсгэхгүй байхаар тусгах
2.Шатахуун түгээх газруудад аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цахилгаан хөдөлгүүртэй авто машиныг цэнэглэх нөхцөлийг бүрдүүлэх;
3. Хог хаягдал түр хадгалах цэгийг стандартын шаардлага хангасан хог хаягдлыг ангилан ялгах хогийн савтайгаар ариун цэврийн байгууламжийн ойролцоо зонхилох салхины доод зүгт байрлуулж, машинд ачих болон салхинд хийсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
Энэхүү зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлснээр газар сайгүй байршсан шатахуун түгээх станцуудын үйлчилгээ шинэ шатанд гарч, зам дагуух жорлонгийн асуудал нэг алхам урагшлах юм.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
АДМИН







Нийгэм







