"Дэлхийн дауны өдөр"-ийг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарны хүүхдүүдтэй хамт тэмдэглэн өнгөрүүлсэн тухай цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр: "Өнөөдөр “Дэлхийн дауны өдөр”-ийг тэмдэглэж байна.
Амралтын өдөр Нарны хүүхдүүдийн дунд орлоо. Хамт байлаа. Аав ээжтэй нь ярилцлаа. Дуулахыг нь сонслоо. Бүжиглэхийг нь харлаа. Хамт зураг дарууллаа. Зурсан зургуудыг нь үзлээ. Үргэлж эерэг, нөхөрсөг, гэгээлэг байдаг учраас тэднийг “Нарны хүүхдүүд” гэдэг.
Нэгдүгээрт, дауныг эрт илрүүлж, хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт цаг алдалгүй хамруулдаг байх нь чухал.
Хоёрдугаарт, боловсролын хүртээмж, хөдөлмөр эрхлэлтийг онцгойлон анхаарах учиртай.
Гуравдугаарт, бид дауны талаар ойлголтоо сайжруулж харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй.
Спорт урлагаар дамжуулж хөгжүүлэх хөтөлбөрүүдийг ч илүү дэмжих хэрэгтэй.
Дауны холбоо 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Удахгүй тусгай олимпод хүүхдүүд маань оролцоно" хэмээжээ.
АДМИН







Нийгэм







