Dark Light
Нийгэм | 2022-03-21

Боксын УАШТ-д У.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар нар оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол бөхийн өргөөнд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-нд болно. Энэ тэмцээнээс “Станбул-2022” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчныг сонгон шалгаруулах юм. Цаашлаад “Парис-2024” олимпын шигшээ багийг бүрдүүлэх ач холбогдолтой. Тус тэмцээнд шилдгүүдээс “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тулалдахаар бүртгүүлжээ. Өдгөө 39 настай У.Мөнх-Эрдэнэ тус тэмцээнд 19 дэх удаагаа оролцох гэж буй бол Э.Цэндбаатарын хувьд 63.5 кг-ын жинд тулалдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10