Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын .. дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 21-ний өдрийн 05:35 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 5 км замыг туулан очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй авто засварын газрын дотор тал, улсын дугаар нь тодорхойгүй “Верна” загварын суудлын автомашин, иргэн О-ын “Даевоо” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-03-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







