Dark Light
Нийгэм | 2022-05-06

“Гитлер еврей цустай" гэж хэлсэн Лавровын өмнөөс Путин уучлалт гуйжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярилцах үеэрээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын "Гитлер еврей цустай", "хамгийн хурц антисемитүүд нь ихэвчлэн еврейчүүд байдаг" гэсэн үгийн төлөө уучлалт гуйжээ.  Энэ тухай Беннетийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Лавровын үгэнд Ерөнхийлөгч Путин уучлалт гуйсныг Ерөнхий сайд хүлээн авч, ерөнхийлөгчийн еврей ард түмэнд хандах хандлагын тухай учрыг олж, Холокостын дурсамжийг тодруулсанд талархал илэрхийлжээ.

Тамгын газрын мэдээлснээр, Беннет мөн Путинд Мариуполь дахь Азовсталь үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх янз бүрийн хувилбаруудыг авч үзэх хүсэлтээ уламжилсан байна.  Үүний хариуд Оросын ерөнхийлөгч хүмүүнлэгийн коридороор энгийн иргэд, тэр дундаа шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрнө гэж амласан байна.

Энэ ярианы дараа Кремлийн хэвлэлийн мэдээнд Путин уучлалт гуйсан тухай дурдагдаагүй байна. Харин Беннет болон Израилийн ард түмэнд тусгаар тогтнолын өдрийн мэнд хүргэж, Украины нөхцөл байдал, Азовсталь үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх тухай яригдсан ажээ.

“Гетто болон хорих лагерьт эрүүдэн шүүгдэж, шийтгэлийн үеэр нацистуудын гарт амиа алдсан зургаан сая еврейчүүдийн 40 хувь нь ЗХУ-ын иргэд байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч дурдаж, Израильд амьдарч буй ахмад дайчдад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийг хүслээ. Израильд Нафтали Беннет хариуд нь нацизмыг ялахад улаан армийн оруулсан шийдвэрлэх хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ" гэж Кремлийн мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: Настоящее время


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10