Dark Light
Гадаад | 2026-11-19

В.ЗЕЛЕНСКИЙ: АНУ, ХЯТАД ХОЁР ГАНЦ УУЛЗАЛТААР ДАЙНЫГ ЗОГСООЖ ЧАДНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | president.gov.ua

АНУ болон БНХАУ-ын удирдагчид Москвад нэгдсэн эдийн засгийн шахалт үзүүлэхээр тохиролцвол ганцхан уулзалтаар Орос-Украины дайныг дуусгавар болгох боломжтой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. 

Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын төлөвлөсөн уулзалтын өмнө NBC News сувгийн сурвалжлагч Ричард Энгелд өгсөн ярилцлагадаа энэ тухай онцолсон байна. 

В.Зеленскийн үзэж буйгаар Вашингтон болон Бээжинд Кремлийн түрэмгийллийг зогсооход хангалттай хэмжээний нөлөө бий. Тодруулбал, Оросын эсрэг хориг арга хэмжээ авах эсвэл худалдаагаа зогсоох нь дайныг дуусгахад шаардлагатай бодит дарамтыг бий болгож чадна гэж тэрээр хэлжээ. 

Хоёр их гүрэн эдийн засгийн хөшүүргээ Оросын эсрэг хамтран ашиглавал Москва байр сууриа эргэн харахаас өөр аргагүйд хүрнэ гэдэгт Украины Ерөнхийлөгч итгэлтэй байгаа аж. Тиймээс энэ асуудлыг Д.Трамп, Ши Жиньпин, В.Путин нарын удахгүй болох хэлэлцээний үеэр шууд хөндөх ёстой гэж тэрээр санал болгосон байна.

Үүний зэрэгцээ В.Зеленский Украины талаарх шийдвэрийг Киевийн оролцоогүйгээр их гүрнүүд дангаараа гаргах боломжгүй гэдгийг хатуу анхааруулав. Тэрээр Вашингтон, Бээжин эсвэл Москва Украины ирээдүйг өөрсдөө шийдэх санааг эрс няцааж, дайныг дуусгах аливаа хэлэлцүүлэгт Украин улс заавал дуу хоолойгоо хүргэх ёстойг онцоллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08