Dark Light
Нийгэм | 2022-05-06

Неспрессо кофены үйлдвэрээс 500 кг кокайн илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Швейцарь улсын Ромонтод байдаг Неспрессо кофены үйлдвэрийн ажилчид ажлын байран дээрээсээ учир битүүлэг цагаан өнгийн нунтаг бодис олжээ. Түүнийг шинжлэхэд кокайны төрлийн мансууруулах бодис байсныг тогтоожээ. Неспрессо үйлдвэрт хүргэгдэн ирсэн кофены шош дундаас 500 кг кокайн илэрсэн байна.

Нестле компанийн эзэмшдэг үйлдвэрээс хууль бус мансууруулах бодис их хэмжээгээр илэрсний дараа цагдаагийн өндөр хамгаалалт гарсан байна. Кокайныг тусад нь савласан байсан тул үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй холилдоогүй байсан гэж албаныхан мэдээлжээ. 

Анхан шатны мөрдөн шалгах ажиллагааны дүнд уг кокайныг Бразил улсаас тээвэрлэн авчирсан гэж таамаглаад байна. Хэрэв үүнийг гудамжинд зарвал 50 сая швейцарь франкын үнэд хүрэх байжээ. 

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10