Dark Light
Нийгэм | 2022-05-06

Сураггүй болсон 3 иргэний эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 4 сарын 9-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

5 сарын 5-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг явуулж, Харлагын голын -Адаг” гэдэг газраас 2 км-ийн зайд 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж ажиллахад үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 13:39 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10