Dark Light
Нийгэм | 2022-05-06

Иргэд тоон гарын үсгээ ашиглан банкны үйлчилгээг авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монголын банкны холбоотой хамтран тоон гарын үсгийг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаар уулзалт сургалтыг өнөөдөр /2022.05.06/ зохион байгууллаа. Уулзалтад Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк, Ариг банк, Тээвэр хөгжлийг банк, Капитрон зэрэг банкуудын систем хөгжүүлэлтийн багийн төлөөллүүд, УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй, тус газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, ахлах мэргэжилтэн О.Тунгалаг, “Тридум Э-секьюрити” ХХК-аас системийн инженер Б.Баянмөнх, Б.Бямбадорж, Б.Баярсайхан нар оролцож иргэнд олгосон тоон гарын үсгийг банкны систем, АТМ-д хэрхэн хэрэглэж нэвтрүүлэх талаар санал солилцов. 

Иргэд удахгүй тоон гарын үсгээ ашиглан банк санхүүгийн байгууллагын  үйлчилгээг авах боломжтой болох юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10