Dark Light
Нийгэм | 2022-05-06

Хөвсгөлд шүлхий өвчний дархлаажуулалт 92 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны А/77 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ны А/117 дугаар захирамжийн хүрээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажлыг 23 сум, 1 тосгоны 125 багийн 556,5 мянган үхэр бүртгэлтэйгээс 3 сард 52,5 мянган үхэр тарьж, 4 сард 504,5 мянган үхэр вакцинжуулахаар төлөвлөгдсөн. Энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 13,856 өрхийн 469,098 үхэр, 512 гахай, 1,038 цаа буга нийт 470,648 толгой мал, амьтан хамрагдаж 92.3 хувийн биелэлттэй явагдаж байна. Улсын хэмжээнд үхрийн тоо толгойгоор 2-р ордог, газарзүйн харилцан ялгаатай тархсан мал сүргийг шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажилд аймгийн хэмжээнд нийт 110 ажлын хэсэгт 594 хүн ажиллаж байна. Уг ажилд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 45 сая төгрөгийг түлш, шатахууны зардалд, мөн сум тус бүрийн Засаг даргын тамгын газраас тодорхой санхүү, хүн хүчний дэмжлэгийг өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10