Dark Light
Нийгэм | 2022-05-08

Орон нутагт дурангийн мэс засал эмчилгээг хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын  санхүүжилтээр 15 аймагт бөөр, шээсний замын мэс заслын дурангийн багаж, аппарат тоног төхөөрөмж нийлүүлсэн. Үүний нэг нь Өвөрхангай аймаг юм. Тус аймгийн БОЭТ-нь бөөр, шээсний замын дурангийн мэс засал эмчилгээг нэвтрүүлж эхэллээ. Тус төв төхөөрөмжөө хүлээж авсан 2022  оны 04 сарын 21 өдрөөс 23-ны хооронд түрүү булчирхайг дурангаар авах мэс засал 3, бөөрний мэс засал 1 хийгээд байна. Эмчлүүлсэн өвчтөнүүд  эмнэлгээс гарч биеийн байдал сайн байна гэж тус төвийн эмч нар мэдээлжээ. Энэхүү ажлыг санаачилж эхлүүлсэн   "Эүүл мэндийн сайд С.Энхболд, дэмжлэг үзүүлж буй УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр нар болон бусад хамтран ажиллаж буй хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна" хэмээн Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч нар бичжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19