Dark Light
Нийгэм | 2022-05-09

Нийтийн хөлбөмбөгийн өдөрлөг 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн сая сая хүнийг өөртөө дурлуулсан хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхээр "8 жил, 8 зорилго" урт хугацааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2022 оны 5-р сарын 8-ны өдөр 'Нийтийн хөлбөмбөг" өдөрлөгийг эхлүүллээ. 

Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Тамгын Газар, Нийслэлийн Спортын Газар, ҮХАҮТ, Боловсролын Ерөнхий Газартай хамтран ажиллаж байна. 

Нээлтийн өдөр Сүхбаатарын талбай дахь ногоон талбайд Өсвөрийн Академи, Би Си Эйч Лионс, Ховд, Төв Буганууд, Атлетик 220 клубүүд нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөр зохион явууллаа. 

Мөн МХБХ-ны нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилладаг Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбооны хамт олон өөрсдийн танилцуулгыг хийж, нийтийн хөлбөмбөгт орхигдуулж болшгүй чухал нэг хэсэг болохоо харуулав. 

Нийтийн хөлбөмбөгийн үйл ажиллагаа энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул та бүхэн хуваарийн дагуу хүссэн арга хэмжээндээ оролцоно уу.

May be an image of 3 people and outdoors


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10