Dark Light
Нийгэм | 2022-05-09

Хүүхэд автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Гүн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 77 км, сумын төвөөс зүүн зүгт 68 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 5 сарын 8-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 68 км зам туулан очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдөж нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Э-ын охин А /6 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10