Dark Light
Нийгэм | 2022-05-09

Манай улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны эхний 4 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5148.7 сая ам.доллар болж  2021 оны мөн үеэс 690.8 сая ам.доллар буюу 15.5 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 450.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

2022 оны эхний 4 сарын дүнгээр экспортод 2799.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар өссөн байна.  

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2334.6 сая ам.доллар буюу 83.4 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 328.9 сая ам.доллар буюу 11.7 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 82.4 сая ам. доллар буюу 2.9  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.1 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10