Dark Light
Нийгэм | 2022-05-09

Эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэрүүдэд ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 05 дугаар сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, МЭЗН “ЭМ” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням болон бусад мэргэжилтнүүд дотоодын эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэрүүдэд ажиллалаа.

Монгол улсын тарилгын шингэнийг хангадаг томоохон үйлдвэрүүдийн нэг болох Айвико нь эм үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж, эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн лабораторийн үйл ажиллагаатай эхэлж танилцлаа. Үүний дараа МОНОС компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори, эмийн үйлдвэрүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Мөн 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Нахиа компаний хүчин чадалтай танилцаж,  цар тахлын хүнд үед хүчин чармайлт гарган ажиллаж эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласан үйлдвэрүүддээ сайд С.Энхболд талархал илэрхийллээ. Түүнчлэн цаашид эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаанд шаардлагатай эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, тус салбарын хамт олны санал бодлыг тусган ажиллахаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10