Dark Light
Нийгэм | 2022-05-09

Багийн эмч нарт компьютер, мотоцикл гардуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж Эрүүл мэндийн төвийн багийн эмч, удирдлагуудтай уулзлаа. 

Мотоцикл, компьютер гардуулах үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Ганбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар оролцлоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Хөвсгөл /төсөл хөтөлбөр арга хэмжээний  Багц 3-ын хүрээнд  анхан шатны Эрүүл мэндийн төвүүдийн Эрүүл мэндийн бүртгэл, мэдээ, мэдээллийн  ажилтнуудад 30 ширхэг нийт 80,9 сая төгрөгний өртөгтэй зөөврийн компьютер, принтерийг, Багц 1-ийн хүрээнд  16 сумын 40 багийн эмч нарт 125,8 сая төгрөгний  мотоциклыг дагалдах хэрэгслийн хамт тус тус гардуулан өглөө. 

Ингэснээр багийн эмч нар иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг цахим программд шивж оруулах боломж нөхцлөөр хангагдлаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10