Dark Light
Нийгэм | 2022-08-18

Ачааны болон суудлын автомашин мөргөлдөж, 5 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 42 км-т суудлын автомашин болон ачааны автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 5 хүн бүхээг дотроо хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 08.17-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 55.6 км замыг туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ын “Сивик” загварын суудлын автомашин автозамын эсрэг урсгал руу орж Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Норд бенз” загварын зүтгүүртэй мөргөлдөн доогуур нь орж дарагдсан байсан тул 5 цаг 20 минут ажиллаж, суудлын автомашиныг татан гаргаж, дотроос нь автомашины жолооч Н /25 настай, эрэгтэй/, зорчигч Е /35 настай, эрэгтэй/, иргэн М /65 настай, эмэгтэй/, М /35 настай, эрэгтэй/,  Д /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22