Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллахад барилгын 8-11, Б-Д тэнхлэг дагуух зоорийн давхрын баганан болон шугам суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ тоос, шавар, шорооны хольц ихтэй стандартын шаардлага хангаагүй хайрга ашигласан ба ус/цементийн харьцаа алдагдаж агшилтын ан цав их хэмжээгээр үүсэж бетоны бат бэх буурсан байсан.
Иймд бат бэх авахаас өмнө бетонд хөндлөн ан цав үүссэн тохиолдолд дотоод бүтцийн эвдрэлийг сэргээх боломжгүй тул цутгалтын ажлыг буулгаж, стандартын шаардлага хангасан материалаар “Цутгамал төмөрбетон бүтээц” БНбД-52-02-05, “Цутгамал төмөрбетоны ажил гүйцэтгэх заавар” БД52-102,04-ийн заалтуудыг баримтлан зураг төсөлд заагдсаны дагуу бетоны ажлыг дахин гүйцэтгэх шаардлага тавьж хэрэгжүүллээ.
АДМИН







Нийгэм





