Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэл хийлээ.
Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир "БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон И-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэлийн хангалаа.
Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга боллоо. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна.
Мөн тэрбээр "Урьдчилж хуваарилагдсан хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу баталгаажуулах ажил наймдугаар сарын 19-25-нд болно. Харин 26-30-нд хүсэлт баталгаажсан хүүхдүүдээ анги бүлэгт хуваарилж, эцэг, эхэд нь хариу мэдээлнэ" гэв.