Dark Light
Нийгэм | 2022-08-18

120.996 тонн мах Нийслэл хотод нэвтэрчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Орон нутгаас төв, суурин газар руу мах, нядалгааны зориулалтаар мал тээвэрлэх, тууварлах, үйлдвэрт хүлээн авч, төхөөрөх, худалдаалах үйл ажиллагаанд Мал эмнэлгийн нэгдсэн цахим системийн ашиглалтыг сайжруулж дараах арга хэмжээ авч ажиллаж байна.

1. Мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээ:

Улсын хэмжээнд 2022 оны 8 дугаар сарын 10-ны байдлаар 65784 мал эмнэлгийн цахим гэрчилгээгээр адууны мах 4384,9 тн, үхрийн мах 18777,7 тн, хонины мах  35001 тн, ямааны мах 13,8 тн, тэмээний мах 89 тн, нийт 148031 тн маханд бичилт хийгджээ. 

Үүнээс нийт 27165 мал эмнэлгийн цахим гэрчилгээгээр 120996 тн мах Нийслэл хотод нэвтэрсэн байна.

2. Мөн Улсын хэмжээнд 56 махны зах худалдааны газарт хувийн мал эмнэлгийн лаборатори магадлан шинжилгээ, баталгаажуулалт хийж  26277 QR код бүхий лабораторийн магадлан шинжилгээний цахим гэрчилгээ олгож махны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

3. Мал эмнэлгийн нэгдсэн цахим системд бүртгэлтэй 51 үйлдвэр, цехэд 162.200 толгой мал хүлээн авч, мал эмнэлгийн үзлэг хийж баталгаажуулсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14