Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Олон улсын Валютын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Согхёныг өнөөдөр /2022.08.18/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хувиараа арилжаа эрхлэгчдийн дампуурлын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
Хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Олон Улсын Валютын сангаас хуулийн төсөлд тодорхой санал дэвшүүлж хувь хүний төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг бий болгоход хамтран ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар холбогдох судалгааг хамтран хийхээр тохиролцлоо.