Dark Light
Нийгэм | 2022-08-18

ОУ-ын "Арми-2022" тэмцээнд Монгол улс оролцож байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам "Арми" тэмцээнд "Танкийн биатлон" болон "Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцож байна.

        Тус тэмцээн нь энэ сарын 15-ны өдөр ОХУын нийслэл дэх “Патриот" цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийсэн юм.

"Олон улсын цэргийн наадам-2022"-т энэ жил тус наадмыг зохион байгуулагч ОХУ-аас гадна Хятад, Вьетнам, Лаос, Казахстан, Иран, Сири, Венесуел зэрэг нийт 21 орны армийн төлөөлөл оролцож байна.

       "Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Монгол Улсын музейнүүдийн төлөөлөл болж анх удаа Монгол цэргийн музейгээс “Арван гуравдугаар зууны морьтон дайчид” үзэсгэлэнгээ дэглэн эд өлөг, үзмэрүүдээ толилуулж байна.

       Хорь гаруй орны Батлан хамгаалахын музейн байгууллагууд уралдааны эхний шат буюу цахим мэндчилгээ нэрийн хуудсаараа өрсөлдөх нээлттэй санал асуулгыг эхлүүллээ.

       Олон улсын "Арми-2022" наадмын хүрээнд Монгол цэрэг эрс, эх орончдын баатарлаг гавьяаг үзмэрээрээ толилуулан дэлхийд ахин нэг сануулах үзэсгэлэнгээрээ өрсөлдөж буй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14