Dark Light
Нийгэм | 2022-08-19

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг байршил тогтоох ажлыг эхлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ.

Урьдчилсан мэдээллээр 100,000 га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.

Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилт хийх юм.

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд  Японы  Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19