Dark Light
Нийгэм | 2022-08-19

Хилийн цэргийн албан хаагч зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбарын орлогч, ахлагч дэслэгч “М” нь зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулжээ. Тухайн албан хаагчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ХХЕГ, ТТАХНЭ-ээс томилогдсон бүлэг нисэх онгоцоор татан авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодрууллаа.

ХХЕГ: “Энэхүү хэрэг нь Өнөөдөр буюу 19-ны өдрийн 08 цагийн үед осол гарсан бөгөөд одоогоор шалгалтын ажил явагдаж байна. Шалгалтын ажлын явцад гарсан үр дүнгийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас тухайн үед нь мэдээлэл хийнэ” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19