Dark Light
Нийгэм | 2022-08-19

УХТЭ нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 10 хувиар НЭМЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 8 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Улсын Хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны 8-р сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ. 

Хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын үдсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж одоо байгаагаасаа 15-40 гаруй хувиар нэмэгдэж байна. 

Түүнчлэн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа  байгууллагын дэргэдэх 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг ажиллуулдаг бөгөөд хоёр дахь хичээлийн жилийн элсэлтээ авахаар бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22