Dark Light
Нийгэм | 2022-08-19

Онцгой хамгаалалтын бүсэд байшин барьсан зөрчлийг шалгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэний гомдол, мэдээллийн дагуу Туул голын сав газрын захиргаанаас газар дээр нь очиж хяналт тавин ажиллалаа. 

Хяналтаар: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хандгайтын гол дагуу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд байшин барьсан зөрчлүүд тогтоогдож байх тул 2022.08.17-ны өдрийн 15 цагт “Jargalsaikhan Enkhbat цахим хуудсанд мэдээлэл нийтэлсэн иргэн, зөрчилд холбоотой байж болзошгүй иргэдтэй холбогдож нөхцөл байдлыг тодруулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д заасан “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу 2022.08.18-ны өдрийн 02/494 дугаартай албан бичгээр зөрчлийг шалгуулж, шийдвэрлүүлэхээр мэдээллийг, баримтын хамт хүргүүллээ.

Эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22