Dark Light
Нийгэм | 2022-08-19

“Амьд гарах ухааны анхан шатны дамжаа” зохион байгуулагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, ТХЦК-ийн сургалт бэлтгэлийн зааврийн дагуу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сургагч багш нар болон материаллаг баазийг түшиглэн Тусгай хүчний цэргийн командлалын харьяа ангиудын бие бүрэлдэхүүнд “Амьд гарах ухааны анхан шатны дамжаа” 08 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулагдаж байна.

       Тус сургалтаар тусгай хүчний бие бүрэлдэхүүний эзэмшвэл зохих ур чадварын шаардлага шалгуурыг хангах “Амьдрах чадвар” (цогц чадамж), сэтгэл зүйн бэлтгэл, амь дүйсэн мөчийг тэсвэрлэн гарах арга ухаанд сургах, газар орон, байгаль, цаг уурын онцгой хүнд нөхцөлийг даван туулах, дасан зохицох, өөрийн болон нөхрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангасанаар тавигдсан үүргийг мадаггүй биелүүлэх чадварт суралцах юм.

Ахлах ахлагч Б.ЁНДОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22