Өнгөрсөн хугацаанд Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул гол болон бусад гол мөрнийг хамгаалах үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газарт өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа мэдээлжээ.
Тиймээс яамны усны бодлого зохицуулалтын газрын даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, улсын усны нэгдсэн бодлогыг зангидаж ажиллаагүй гэх мэт үндэслэлээр ажлаас чөлөөлөх,
Усны агентлагийн даргыг үүрэгт ажилдаа хариуцлагатай хандахыг сануулж сахилгын арга хэмжээг авч хариуцлага тооцжээ.
АДМИН








Нийгэм




