Dark Light
Нийгэм | 2022-08-20

Хэл бичгийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид өнөөдөр дахин шалгалт өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ 2022.04.02, 2022.05.07-нд тус тус зохион байгуулсан бөгөөд энэхүү 2 удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид 

2022.08.20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана.
Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон бал авч ирнэ.

Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.

Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдана.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19