Dark Light
Нийгэм | 2022-08-20

Хууль зүйн сайд Эзэн Богд Чингис хааны хөргийг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2022.08.19/ харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад Эзэн Богд Чингис хааны хөргийг гардуулан өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Үндэсний Их баяр наадмаар зарлиг гаргасан билээ.

Энэхүү зарлигт Монголын төр төдийгүй төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд болон Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19