Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав /2022.08.18/ Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Ж.Содномд хүндэтгэл үзүүллээ.
Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хошууч генерал Ж.Содномыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаар зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч тэмдгээр шагнасан билээ.
Ахлагчийн албанаас алтан мөрдэст генералуудын эгнээнд дэвшин ажилласан бахархал хүндэтгэлийн эзэн хошууч генерал Ж.Содном нь Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар 1976-1989 он хүртэл тасралтгүй 13 жил ажилласан юм.
АДМИН








Нийгэм




