Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын даргын баталсан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалалтын бүсэд байгаа стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах чиглэлээр ажиллаж, ил задгай нүхэн жорлонг буулгуулан ажиллаж байна.
2022.09.28-ны өдөр 1 амралтын газар, нэр бүхий 7 айлын жорлонг буулгаж, 2 айлд хугацаатай албан даалгавар өглөө.
Цаашид Туул гол дагуух аж ахуйн нэгж, айл өрхүүдийн нүхэн жорлонг буулгах, нүхийг булах ажлыг үргэлжүүлэх болно.
Иргэдийг мөн ундны эх үүсвэр болох Туул голоо хайрлан хамгаалахыг уриалж байна.
АДМИН








Нийгэм








