Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-15

ТУХАЙН ӨДӨР ҮХЭР, ТАХИА ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 5
2026.09.16 / ЛХАГВА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН
ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 06.30-19.04
Барилдлага: үхэх 
Шүтэн барилдлага: мунхрахуй 
Суудал: Уул
Аргын тооллын 9 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 5, Хонгорцог одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:30-19:04. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19