Dark Light
Урлаг соёл | 2026-09-15

ЭММИ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ЯЛАГЧИД ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын Лос-Анжелес хотноо 78 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол болж, телевизийн салбарын шилдгүүдийг тодрууллаа.

Энэ жилийн шилдэг драмын цувралаар “The Pitt” тодорч, гол дүрийн жүжигчин Ноа Уайли шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Харин “Widow’s Bay” шилдэг инээдмийн цувралаар шалгарч, нэг улирлаар нийт 14 шагнал хүртсэнээр шинэ дээд амжилт тогтоосон байна.

Драмын төрөлд Рэй Сихорн “Pluribus” цувралаар шилдэг эмэгтэй жүжигчин, Том Пелфри “Task”-аар шилдэг туслах эрэгтэй жүжигчин, Эллисон Жэнни “The Diplomat”-аар шилдэг туслах эмэгтэй жүжигчнээр шалгарчээ.

Инээдмийн төрөлд Жин Смарт “Hacks”-аар шилдэг эмэгтэй жүжигчин, Мэттью Рис “Widow’s Bay”-гаар шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна.

Харин мини цуврал, антологийн төрөлд “DTF St. Louis”, телевизийн шилдэг киногоор “Remarkably Bright Creatures” шалгарчээ. Салли Филд уг бүтээлээрээ шилдэг эмэгтэй жүжигчин болсон бол Мэттью Рис “The Beast in Me”-ээр мөн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна.

Ёслолд Zendaya, Nicole Kidman, Selena Gomez, Florence Pugh, Harrison Ford, Steve Martin зэрэг Холливудын олон од оролцжээ. Мөн Mariska Hargitay сүүлийн 15 жилийн хугацаанд “Эмми”-гийн ёслолыг ганцаараа хөтөлсөн анхны эмэгтэй болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19