Dark Light
Спорт | 2026-09-15

ГАВЬЯАТ ТАМИРЧИН БААСАНХҮҮ ДЭЛХИЙН ЧАНСААНД 63 БАЙР АХИВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) шинэчлэн гаргасан дэлхийн чансааны жагсаалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Бавуудоржийн Баасанхүү Будапештийн «Их дуулга» тэмцээнээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа 660 оноотойгоор дэлхийн чансааны 53 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. 
 
Ингэснээр тэрбээр ДАШТ-д оролцох боломжтой болсон байна. Тэрбээр хоёр жилийн хугацаанд их спортоос завсарласныхаа дараа тус тэмцээнд оролцсон бөгөөд өмнө нь дэлхийн чансааны 116 дугаарт бичигдэж байжээ. Харин шинэчилсэн чансаагаар 63 байр урагшилсан байна.
 
Сонирхолтой нь түүний жинд Монгол Улсын өөр нэг жүдоч бүсгүй Жамсрангийн Анударь дэлхийн чансааны 8 дугаарт 3561 оноотой бичигдэж байгаа юм.
 
Будапештийн «Их дуулга» тэмцээний дараах байдлаар тус жингийн эхний 10 байрт дараах тамирчид эрэмбэлэгджээ:
 
1. Хуй Шинран (Хятад) – 4995 оноо
2. Лаура Мартинес Абеленда (Испани) – 4319 (Өөрчлөлтгүй)
3. Сабина Гилязова (Будапештийн тэмцээний аварга) (Орос) – 4303 (7 байр ахисан)
4. Жуан Вэнна (Хятад) – 4055 (Өөрчлөлтгүй)
5. Ширин Букли (Франц) – 3940 (Өөрчлөлтгүй)
6. Вакана Кога (Япон) – 3750 (3 байр ахисан)
7. Мария Селиа Лаборде (АНУ) – 3695 (1 байр ахисан)
8. Жамсрангийн Анударь (Монгол) – 3561 (1 байр ахисан)
9. Ева Перес Солер (Испани) – 3532 (1 байр ахисан)
10. Марина Воробьева (Орос) – 3362 (1 байр ахисан)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19