2026-2027 оны халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхийн орон сууцны халаалтыг залгаж эхлээд байна.
Айл өрхийн халаалт залгаж байгаатай холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Зайсан скай” хувийн орон сууцны конторын хариуцдаг ХУД 80 дугаар УДДТ-ийн дараагаас хангагддаг Зайсан толгойн зүүн талын 5000 гаруй айл өрх дулааны эрчим хангагдах боломжгүй нөхцөл үүсээд байна.
Тухайн нөхцөл байдлын талаар “УБДС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Эрдэнэбулган хариуцсан алба, хэлтсийн дарга нар болон Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл газар дээр нь танилцлаа.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Зайсан скай” хувийн орон сууцны контор нь хангагч байгууллага “УБДС” ТӨХК-тай дулааны эрчим хүчний гэрээгээ байгуулаагүй, 2025-2026 оны дулааны эрчим хүч хэрэглэсэн их хэмжээний өр, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах боломжгүй байгаа юм байна.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос “Зайсан скай” хувийн орон сууцны конторт хүргүүлсэн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй байгаа нь дулааны эрчим хүчээр хангах боломжгүй нөхцөл байдалд хүрчээ.
|
Эх сурвалж
| Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
|
АДМИН






Нийгэм




