Dark Light
Нийгэм | 2022-10-03

8 иргэний 2 сая төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 121 иргэн хандсанаас 115 утсанд 98, чатботод 3, и-баримт аппликейшнд 5, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 15 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 61 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 1 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 46 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 4 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 1 иргэний гомдол өргөдлөөр шилжиж, 8 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Үүнээс 8 иргэний 2.112.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж, мөн 4 иргэний барааг шинээр сольж өгөх,  засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар  ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа. Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 41, харилцаа холбоо 8, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 1, цахилгаан 4, шатахуун 3, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 11, барилга 5, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 13, НӨАТ - 1,  өрсөлдөөн 3, СӨХ-2,  тасалбартай холбоотой 2, түрээсийн асуудлаар 0, бусад асуудлаар 19 иргэн хандсан байна. 

"Хэрэглэгчийн мэдээллийн төв"-д өнгөрсөн долоо хоногт 139 иргэн хандсанаас 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10