Dark Light
Нийгэм | 2022-10-03

Засгийн газар АН-тай хамтрахгүй, МАН дангаараа хариуцлагаа үүрнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд товч мэдээлэл өглөө. 

Тэрбээр: 

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого нь дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжих зорилготой. Импортын бараа бүтээгдэхүүн дээр тухайн үйлдвэрийн буюу цементийн татварыг нэмэгдүүлээд хилээр орж ирэх боломж нөхцөл хязгаарлалттай байхад дотоодын үйлдвэрүүд маань төр засагтайгаа хамтран ажиллаж чадахгүй байгаа дүр зургийг бид өнгөрсөн 9,10 дугаар сард харлаа. Цемент үйлдвэрлэхэд импортоос хамаарсан бараа бүтээгдэхүүн байдаггүй. Үндсэндээ дотоодын нөөц баялагаар үйлдвэрлэл явагддаг. Гэтэл хомсдож байгаа цаг үеийг ашигласан үйлдлүүд гарсан учраас Засгийн газраас импортын цементийн татварыг 12 дугаар сарын 31-ныг хүртэл тэглэх шийдвэрийг гаргасан.  Цаашид дотоодын томоохон үйлдвэрүүд өөрсдийн бүрэн хүчин чадлаар ажиллаж дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангадаг байх буюу цементийн үнийг тогтвортой байлгаж чадахгүй байгаа тохиолдолд дээрх шийдвэрийг үргэлжлүүлж болзошгүй. 

БНХАУ-ын энэ сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Бидний авч байгаа мэдээллээс харахад нэгдүгээр улиралдаа багтаад цар тахлын үеийн бодлогоо зөөллөх асуудлыг баримтална гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулаад ирэх оны эхний улиралд багтаан манай улсын тээвэр логистикийн хүндрэл бэрхшээл бүрэн арилах боломжтой гэж үзэж байна гэв.  

Мөн Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах талаар тодруудахад Монгол улсын Засгийн газар болон МАН Ардчилсан намтай хамтран ажиллах талаар нэг ч удаа албан ёсоор хүсэлт тавиагүй. МАН 62 суудалтай эрх барьж байгаа. Тиймээс үүрэг хариуцлагаа дангаараа үүрнэ хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10