Dark Light
Нийгэм | 2022-10-04

“Бумбатын-Ам”-ны задгайд гэр шатаж нэг иргэн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 04:09 цагт очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэр дээр нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10