Dark Light
Нийгэм | 2022-10-04

26 тн замын хар тос тээвэрлэж явсан машин унаж осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км/-т “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан 17:52 цагт очиход Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд /26 тн замын хар тос/ тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж Оросын Холбооны Улсын иргэн, /эрэгтэй/ жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж 18:02 цагт цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10