Dark Light
Нийгэм | 2022-10-04

Хананд нуусан 7 дугаар зууны үеийн цул алтан зооснуудыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Израйлын археологичид Хермон Стрийм байгалийн цогцолборт газрын хананд нуусан байсан 44 ширхэг цэвэр алтан зоос олжээ. Ойролцоогоор 170 грамм жинтэй алтан зооснуудыг долоодугаар зуун буюу 635 онд байсан исламын шашинтнуудын байлдан дагуулалтын үед хамаарагдана гэж эрдэмтэд үзсэн байна.

Тодруулбал мянга гаруй жилийн турш оршин тогтносон Византын эзэнт гүрний сүүлч үед хийгдсэн гэж таамаглаж байгаа юм. Эртний хотын орон сууцны хороолол байсан газраас алтан зооснуудаас гадна барилга байшингийн туурь, усны хоолой, хүрэл зоос зэрэг эд өлгийн зүйлс түгээмэл олддог байна. 

Израйлын эртний эдлэлийн газрын мөнгөн тэмдэгт судлаач доктор Габриела Бижовский цул алтан зооснуудын зарим нь эзэн хаан Фокасын зурагтай байсан гэжээ. Харин зооснуудын ихэнх нь түүний залгамжлагч хаан Гераклиусынх байсан ажээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10