Dark Light
Нийгэм | 2022-10-04

Танилц: "Үндэсний инновацийн шагнал 2022"-д нэр дэвшүүлсэн бүтээлүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал”-ыг хоёр жил тутамд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу 2022 онд шагналд нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг иргэд, хэрэглэгчдэд нээлттэй танилцуулж байна. Бүтээлүүдтэй танилцахыг хүсвэл Шинжлэх ухаан, технологийн сангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д хүрэлцэн ирээрэй. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ. 

Шилдэг инновацийн бүтээгдэхүүнд:

-Цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн шарх /зүсэгдсэн, шалбарсан, цоорсон, түлэгдэлтийн I-III А зэргийн шархны эдгэрэлтийг түргэсгэх, шархыг цэвэршүүлэх, сорвижилт багасгах олон үйлдэлтэй/ анагаах “КАЛВАЦИН ГЕЛЬ”–(Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн)

-“Sars-cov-2-ын  халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын оношлуур”  (ШУА, Биологийн хүрээлэн)

 

-Уул уурхайн боловсруулах үйлдвэр, нунтагласан хүдэр /булинга/, баоилгын зутан, элс, дулааны цахилгаан станцын үнс зөөвөрлөх импорт орлох “ТӨВӨӨС ЗУГТАХ ХҮЧНИЙ ШАХУУРГА” – (Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ)

-Өмнөговь аймгийн тал нутагт бэлчээрлэсэн ингэний шингэн сүүг хөрөнгөлөн үйлдвэрийн аргаар боловсруулж амин дэмээр баялаг “ИНГЭНИЙ ХООРМОГ”  (Милко ХХК)

Үйлчилгээний салбарын шилдэг инновацид:

-Музейн үзмэрүүдийн аннимэйшн буюу дүрслэх урлагийн бүтээл “ЗЭВ ДИЖИТАЛ МУЗЕЙ” /Гэрэгэ дижитал технологиХХК/ тус тус шагналд нэр дэвшүүлээд байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10