Dark Light
Нийгэм | 2022-10-07

Г.Ирээдүй: Маш олон койн тусгагдаагүй, нууц гүйлгээ хийсэн байсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Виртуал хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос койн, токены талаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн технологийн инженер Г.Ирээдүй: “Мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. 2021 оны 11 сард  “ICC” койн гаргаж байсан. Арванзургаан мянга гаруй хүнээс 20,4 тэрбум төгрөг хуримтлуулсан. Хуримтлуулсан мөнгөө энэхүү зах зээлд нуран уналттай байгаа, хүмүүс блокчэйны талаар олголт дутуу байгаа болохоор буцаан олгосон. Буцаан олголтоор 500 гаруй сая төгрөгийн давхар илгээсэн. Давхар илгээсэн мөнгө хуулийн дагуу буцаж орж ирэх ёстой. Гэтэл тэр мөнгө орж ирээгүй, тэр хүмүүстээ үлдэж байгаа. Монголчууд сүүлийн нэг жилийн хугацаанд өөрсдийн бизнестээ блокчэйн гэх гоё үгийг ашигласан. Мэргэжлийн мэдэгдэхүүнтэй баг хамт олон энэхүү блокчэйн дээр ажиллаагүй. Блокчэйн давуу тал өөрөө, нээлттэй, шударга, ямар нэгэн мэдээллүүд өөрчлөгддөггүй учир энэхүү систем маань бусдад итгэл төрүүлдэг. Хууль бус дурдагдаагүй, койнууд нийлүүлэлтийг шалгаж байгаа. Шалгаж  явах хугацаанд маш олон койн тусгагдаагүй, нууц гүйлгээ хийсэн байсан. Монголчууд сүүлийн гурван жилийн хугацаанд блокчэйн гэж яригдахаас цаадах мэдлэг, мэдээлэл хомс, үүгээр далимдуулж хүмүүс мөнгө санхүүгээрээ хохирч, луйвардуулж байна. Үүн дээр манай холбооны зүгээс шалгалт хийж, нууцлалтай гүйлгээнүүдийг баримтайгаар нь нийтэлж байгаа” гэв.  

Шууд дамжуулалт үзэх: 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19