Инновацийн үйл ажиллагааны чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2025 онд баримтлах инновацийн үйл ажиллагааны 5 тэргүүлэх, 11 технологийн чиглэл батлагдсан билээ. Тэгвэл дээрх тэргүүлэх чиглэлийн технологиуд болон өөрсдийн бүтээлч санал, санаачилгыг ашиглан Монгол улсын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах нээлттэй инновацийн хөтөлбөр эхэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих, нээлттэй инновацийг хөгжүүлэх зорилгоор Mon-X Инновацийн хөтөлбөрийг Монгол орон даяр хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөр нь бүс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд инновацийн соёлыг түгээн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, иргэдийн шинэлэг, инновацилаг санал санаачилгуудыг боловсруулан хөгжүүлж тэр дундаас шалгарсан шилдэг санал санаачилгыг хэрэгжүүлэхэд грант дэмжлэг үзүүлэх нээлттэй инновацийн хөтөлбөр юм. Цаашлаад шалгарсан санаачилгуудыг улс, нийслэл, орон нутгаас хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бодит ажил хэрэг болгох боломжтой. Ингэснээр тулгамдаж байгаа олон төрлийн асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах дэд бүтцийг бий болгож буйгаараа их онцлог хөтөлбөр юм.
Хөтөлбөр нийт 180’000’000₮-ийн шагналын сантай бөгөөд нийт хүлээн авсан санаа дундаас 4 үе шаттайгаар 9 санаачилгыг шалгаруулж тус бүрийг төсөл болгон хэрэгжүүлэхэд зориулж 20’000’000₮-ийг грант олгоно.
АДМИН








Нийгэм







