Иргэн Б.А 2022 оны 9 сарын 21-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаар утсанд “Баянзүрх дүүрэгт Монгол дээж зоог нэртэй агуулахад хугацаа нь дууссан хүнсний бараа бүтээгдэхүүн агуулагдаж байна. Мөн он сар хугацаагаа өөрчилдөг. Яаралтай шалгаж өгнө үү” гэсэн мэдээллийг өгсөн.
Мэдээллийн мөрөөр “Баян хөх сэрх” дистрибьюшн компанийн импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүний хугацаа, чанар, байдалд хүнсний чанар, стандартын болон эрүүл ахуйн байцаагчид тус компанийн удирдлагуудыг байлцуулан хяналт шалгалт хийсэн.
Тус компани нь Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор 10 гаруй орны 100 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг ба Номин тав трейд ХХК-ийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн сорилын дүнтэй дотоодын зах зээлд нийлүүлдэг байна. Шалгалтаар тус компанийн агуулахад хугацаа дууссан бүтээгдэхүүн илрээгүй, он сарыг өөрчилж зассан байдал нотлогдоогүй.
“Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу иргэн Б.А-д 2022.10.10-ны өдөр албан бичгээр хариу хүргэлээ.

АДМИН








Нийгэм







